- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН
ЧАНДМАНЬ-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Дугаар 02 Хөхөө |
МАЛЫН ТОО ТОЛГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерѳнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын ээлжит бус III дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хэмжээг малын тѳрѳл тус бурд тогтоож, хавсралтаар баталсугай.
Малын тоо толгойн албан татвараас сумын тѳсѳвт тѳвлѳрүүлэх орлогыг Тѳсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтад заасан арга хэмжээний зардалд хуваарилан санхүүжүүлэхийг сумын Тѳсвийн ерѳнхийлөн захирагч бѳгѳѳд сумын Засаг дарга (Л.Энхжаргал), Санхүүгийн албаны дарга (Д.Болд-Эрдэнэ) нарт, орлогыг хууль тогтоомжид заасны дагуу сумын орлогод тѳвлѳрүүлэхийг Татварын улсын байцаагч (С.Оюундарь)-д үүрэг болгосугай.
З.Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зѳрчсѳн гэж үзвэл баталсан ѳдрѳѳс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг (иргэн, ААН)-д мэдэгдсүгэй.
4.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Номин)-д даалгасугай.
ДАРГА Ч.БАТМӨНХ
Текст томруулах
A
A
A
