A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 04 сарын 23 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн үйлчлэл дуусах хүртэл хугацаанд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг төсвийн дараагийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР