- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-АДАРГА СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМГИЙН
БАЯН-АДАРГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 2/1
Дуурлиг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг таван хошуу мал тус бүрээр хавсралтаар тогтоосугай.
2.Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн болон энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /О.Лхагвадорж/-д даалгасугай.
3.Малын тоо толгойн татварын орлогын биелэлтийг хангаж ажиллахыг татвар хураагч /Ж.Төртогтох/-д үүрэг болгосугай.
4.Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэхүү тогтоолыг малчид, мал бүхий иргэдэд сурталчилж ажиллахыг багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
ДАРГА О.ТУНГАЛАГБААТАР
Текст томруулах
A
A
A
