- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТНОРОВ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ
БАТНОРОВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 03
Дундбүрд
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга Д.Жамбаад даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогын хороо /Н.Энхтайван/-нд, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчилан таниулж ажиллахыг Хурлын Төлөөлөгч, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
ДАРГА О. АЮУШ

ХЭНТИЙ АЙМАГ БАТНОРОВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 06
Батноров сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арван долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч, том мал 55 986, төл мал 51 508 тоогоор хорогдож, гамшгийн нөхцөл байдал үүссэн, 2023-2024 оны өвөлжилт хүндэрч "Цагаан зуд" нүүрлэж, нийт малын 20 хувь хорогдож дахин гамшгийн нөхцөл байдал үүсээд байгаа тул тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2024 онд адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2. Тогтоолын хэрэгжилтийг жилийн эцсийн хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Жавхланбаяр/-т даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хөдөө аж ахуйн хороо /Н.Энхтайван/-нд үүрэг болгосугай.
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг батлах тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА О. АЮУШ
Текст томруулах
A
A
A
