- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТНОРОВ СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ БАТНОРОВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 04
Дундбүрд
ЭНГИЙН ХОГ ХАЯГДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР, ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Батноров сумын нутаг дэвсгэрт мөрдөх "Энгийн хог хаягдал, үйлчилгээний төлбөр хураамж"-ийг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж бүртгүүлэн, зөвшөөрөгдсөн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлэн, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Жамбаа/-д даалгасугай.
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Хог хаягдал, үйлчилгээний төлбөр, хураамж шинэчлэн тогтоох тухай" 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
АРГА О.АЮУШ
Текст томруулах
A
A
A
