- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАРИВ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН
ДАРИВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Дугаар 03 Дарив |
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН
ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр нь хавсралтаар баталсугай.
2.Татварыг тогтоосон хэмжээгээр ногдуулах, хураах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (У.Очирсүрэн)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Ц.НЯМ-ӨЛЗИЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАРИВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 27
Дарив
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг Тэмээ 500 төгрөг, Адуу 1000 төгрөг, Үхэр 500 төгрөг, Хонь 500 төгрөг, Ямаа 1000 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор өмчилж байгаа малын тоо толгойноос хонь 100, ямаа 100 тоо толгой малд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож баталсугай.
3.Малын тоо толгойд ногдуулсан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ногдуулан хурааж, орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн, холбогдох журамд заасан зориулалтын дагуу зарцуулах ажлыг зохион байгуулан ажиллахыг сумын Засаг дарга (М.Мэндбаяр)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актын эмхтгэлд бүртгүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Д.Тунгалаг)-д даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.НЯМ-ӨЛЗИЙ
Текст томруулах
A
A
A
