A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭР МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 01

Модот

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 /Д/ дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварыг хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Албан татвар төлөгчөөс хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор сумын төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын татварын улсын байцаагч / П.Ганцэцэг /-т даалгасугай.

3.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэлд заасны дагуу Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, малчны амьжиргааг дэмжих зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд малчны төлөх малын тоо толгойд ногдох албан татварыг чөлөөлөгдөхөөр тогтоосугай.

4.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсвийн орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин, Төсвийн тухай хуульд заагдсан үйл ажиллагаанд зарцуулах төлөвлөгөөг Тэргүүлэгчдээр батлуулж, гүйцэтгэлд хяналт тавих, тайланг бүтэн жилээр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулахыг сумын Засаг дарга / С.Золжаргал /-д үүрэг болгосугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, санхүүгийн хороо / Л.Ариунтунгалаг/, Байгаль орчин, хөдөө аж ахуй хөгжлийн хороо /Э.Мандалпүрэв/ нарт, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулж хэрэгжүүлэн ажиллахыг багийн Засаг дарга нарт даалгасугай.

ДАРГА Б.ЭНХТАЙВАН