- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖАРГАЛТХААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 03
Жаргалтхаан
Жаргалтхаан
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээ, Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос чөлөөлөгдөх албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулж, тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Цэнгэл/-д, даалгасугай.
ДАРГА Б.ЦОГТ-ОРШИХ

ХЭНТИЙ АЙМГИЙН ЖАРГАЛТХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 16 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр
Дугаар 09
Жаргалтхаан сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арванзургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 2024 оныг дуустал адуунд 0, үхэрт 0, ямаанд 0, хонинд 0, тэмээнд 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийн тайланг бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Цэнгэл)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын хороо (С.Ундрал)-нд даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Гуравдугаар Хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Б.ЦОГТ-ОРШИХ
Текст томруулах
A
A
A
