- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТҮРГЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ ТҮРГЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 03/03
Хавцал
МАЛЫН ТОО ТОЛГОЙН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын Тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Малын тоо толгойн татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
Хоёр. Малын тоо толгойн татварыг орон нутгийн орлогод төвлөрүүлэхийг Засаг дарга /Л.Буянжаргал/, Татварын улсын байцаагч /З.Тамсүрэн/, нарт даалгасугай.
Гурав. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Г.Ариунболд/-д үүрэг болгосугай.
ДАРГА Ж.ТӨГСБАЯ
Текст томруулах
A
A
A
