- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНТЭС СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 04
Алтай
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг ард иргэдэд тайлбарлан таниулах, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Х.Лүндээжанцан/-д даалгасугай.
3. Сумын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгой, өмнөх жилийн мал тооллогын дүнг үндэслэн хуульд тогтоомжид заасны дагуу татварын ногдол хийж орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын татварын улсын байцаагчид даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.
ДАРГА Ц.БУЯНОРШИХ
Текст томруулах
A
A
A
