A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 21

Тавин

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг дараах байдлаар тогтоосугай.

Нэг толгой Адуунд ногдох татвар 2000 төгрөг

Нэг толгой Хонинд ногдох татвар 1500 төгрөг

Нэг толгой Үхэрт ногдох татвар 1500 төгрөг

Нэг толгой Ямаанд ногдох татвар 2000 төгрөг

Нэг толгой Тэмээнд ногдох татвар 1000 төгрөг

2.Малын тоо толгойн албан татварын хэмжээг мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд сурталчлах арга хэмжээ авч, хэрэгжилтийг ИТХ-ын тэргүүлэгчдэд, танилцуулж ажиллахыг Засаг дарга Б.Сэргэлэнд даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Э.АРИУНБАТ