A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 24

Төрийн ордон,Улаанбаатар хот

Байнгын хорооны даргыг сонгох,чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Жамъянгийн Мөнхбатыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгосугай.

2.Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР