- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 250 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 87
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2021 онд түүхэн тэгш ой тохиох түүхэн үйл явдал болон зарим салбар, байгууллага"-ын жагсаалтад дор дурдсан агуулгатай 12, 13 дахь заалт тус тус нэмсүгэй.
12. | Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний | 100 жил |
13. | Монгол Улсад орчин цагийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний | 100 жил |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A

