Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2018 оны 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 2.2 дахь заалтын "төрийн захиргааны төв байгууллагын нэгжийн дарга" гэснийг "төрийн захиргааны байгууллагын дарга" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА