- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 233 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 98
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ний "Гишүүд" хэсгийн "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд" гэсний дараа "Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд" гэж, "Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга" гэсний дараа "Биеийн тамир, спортын улсын хорооны дарга" гэж тус тус нэмсүгэй.
2. Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ний "Гишүүд" хэсгийн "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга" гэснийг "Соёлын дэд сайд, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга" гэж, "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд" гэснийг "Соёлын сайд" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
