A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 101

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 12.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "II.Цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад байх обьект" хэсгийн "3.Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв" гэсний дараа "(Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах нэгж)" гэж нэмсүгэй.

2. Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах нэгжийг цагдаагийн байгууллагын гэрээт хамгаалалтад авсантай холбогдуулан уг нэгжийн холбогдох зардлыг Нийслэлийн 2021 оны батлагдсан төсвийн багцад багтаан цаашид зохих журмын дагуу төсөвт тусгаж санхүүжүүлж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР