A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАВАРЖИЛТЫН ХҮНДРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн хуваарийн 2-ын I хэсгийн Е-д заасныг тус тус үндэслэн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийн болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн эх үүсвэрээс 8.0 (найман) сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг мал аж ахуйн салбарын хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах үйл ажиллагаанд зарцуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 1-д заасан хөрөнгөөс малчин өрх бүрт 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

3. "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийн болзошгүй онцгой нөхцөл, гамшгийн хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн үлдэгдэл хөрөнгийн эх үүсвэрээр төвийн болон баруун бүсэд малын тэжээлийн үйлдвэр байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН