- Нүүр
- Эрх зүйн акт
- ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН НЭР, ТЭМДЭГЛЭГЭЭ БОЛОН ТЭДГЭЭРИЙГ БИЧИХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 116 дугаар
тогтоолын хавсралт
ХЭМЖЛИЙН НЭГЖИЙН НЭР, ТЭМДЭГЛЭГЭЭ БОЛОН
ТЭДГЭЭРИЙГ БИЧИХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар хэмжлийн нэгж (цаашид "нэгж" гэх)-ийн олон улсын систем (цаашид "SI" систем гэх)-ийн болон түүнтэй нэгэн адил хэрэглэх системийн бус нэгжийн нэр, тэмдэглэгээг бичиж, тэмдэглэх ерөнхий шаардлагыг тогтоож, хэрэглэх үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Хэмжлийн "SI" системийн ба түүнтэй нэгэн адил хэрэглэх системийн бус бусад нэгжийн нэр, тодорхойлолт, тэмдэглэгээг энэ журам, хэмжил зүйн олон улсын байгууллагын баримт бичиг болон ISO/IEC 80000 "Хэмжигдэхүүн ба нэгж" стандартад зааснаар хэрэглэнэ.
1.3.Монгол Улсад Жин хэмжүүрийн олон улсын ерөнхий бага хурал (CGPM)-аас тогтоосон олон улсын "SI" системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ.
1.4.Монгол Улсад хэмжлийн нэгжийн монгол хэлээр бичигдсэн тэмдэглэгээг хэрэглэх ба экспорт, импортын бараа, бүтээгдэхүүн олон улсын тэмдэглэгээтэй байж болно.
Хоёр.Хэмжлийн нэгж
2.1."SI" системийн нэгжүүд:
2.1.1.Хэмжлийн нэгжийн олон улсын "SI" систем нь хэмжигдэхүүний үндсэн ба уламжилсан нэгжүүдээс бүрдэнэ;
2.1.2.Хэмжлийн нэгжийн "SI" системийн үндсэн нэгжид энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан үндсэн 7 хэмжигдэхүүний нэгж хамаарна;
2.1.3.Уламжилсан хэмжигдэхүүний нэгж нь үндсэн нэгжүүдийн эерэг эсвэл сөрөг зэрэг бүхий үржвэрээр илэрхийлэгдэх бөгөөд "SI" системийн өргөн хэрэглэгддэг уламжилсан хэмжигдэхүүн, түүний нэгжийн нэр, тэмдэглэгээг энэ журмын 2 дугаар хавсралтад зааснаар бичиж, тэмдэглэнэ;
2.1.4.энэ журмын 2.1.3-т заасан үржвэрийг ямар нэг тоон коэффициентгүй илэрхийлж байвал уламжилсан когерент нэгж гэх бөгөөд "SI" системийн уламжилсан хэмжигдэхүүний когерент нэгжийн нэр, тэмдэглэгээг энэ журмын 3 дугаар хавсралтад зааснаар бичиж, тэмдэглэнэ;
2.1.5."SI" системийн нэгжид зөвхөн аравтын эерэг ба сөрөг зэргүүдээр үүсгэх угтварыг хэрэглэж, эдгээр угтварын нэр болон тэмдэглэгээг энэ журмын 4 дүгээр хавсралтад зааснаар бичиж, тэмдэглэж, угтваруудыг "SI" системийн үндсэн ба уламжилсан нэгжийн алинд нь ч хэрэглэж болно.
2.2."SI" системийн нэгжтэй нэгэн адил хэрэглэгдэх системийн бус нэгжүүд:
2.2.1."SI" системийн нэгжтэй нэгэн адил хэрэглэгдэх системийн бус нэгжүүд, тэдгээрийн нэр, тэмдэглэгээг энэ журмын 5 дугаар хавсралтад зааснаар бичиж, тэмдэглэнэ;
2.2.2.энэ журмын 2.1.5-д заасан нэгжийн угтварыг системийн бус зарим нэгжид хэрэглэж болох ба цаг хугацааны хэмжигдэхүүний "SI" системийн бус нэгжид хэрэглэхгүй.
Гурав.Нэгж, түүний нэрийг бичиж тэмдэглэхэд
тавигдах шаардлага
3.1.Нэгжийн тэмдэглэгээ:
3.1.1.хэмжлийн нэгжийн тэмдэглэгээний үсгийг энгийн буюу босоо байдлаар, жижиг үсгээр бичиж тэмдэглэх ба оноосон нэр бүхий үндсэн ба уламжилсан нэгжийн нэрийн эхний үсэг, тэмдэглэгээг том үсгээр бичнэ. Жишээ 1:
кг, м болон л |
К, А ба Ом |
3.1.2.хэмжлийн нэгжийн нэрийг бүтэн үгээр эсхүл нэгжийг тэмдэглэгээгээр тус тусад нь ганц тоон дээр бичиж тэмдэглэнэ. Жишээ 2:
с эсхүл секунд |
см3 эсхүл сантиметр куб |
кг эсхүл килограм |
м эсхүл метр |
А эсхүл Ампер |
3.1.3.хэмжигдэхүүний тоон утгын дараа зай авч нэгжийг бичиж тэмдэглэнэ. Жишээ 3:
100 кВт |
100 % |
20 °С |
20 м |
3.1.4.хэмжигдэхүүний тоон утга нь томьёогоор илэрхийлэгдэх бол түүний нэгжийг тусад нь бичнэ. Жишээ 4:
(а + в × L) м |
(100.0 ± 0.1) кг |
мм |
3.1.5.хэмжлийн нэгжүүдийн үржүүлэх үйлдлийг илэрхийлэхдээ хооронд нь зай авах эсхүл төвд нь цэг /"∙"/-ээр тэмдэглэнэ. Жишээ 5:
кг м с−2 эсвэл кг∙м∙с−2 |
кд ср м−2 эсвэл кд∙ср∙м−2 |
3.1.6.хэмжлийн нэгжүүдийн хуваах үйлдлийг илэрхийлэхдээ хэвтээ болон ташуу зураас эсхүл сөрөг зэрэгт дэвшүүлэх байдлаар бичиж тэмдэглэнэ. Жишээ 6:
м/с |
с−2 |
м/м |
3.1.7.хэд хэдэн нэгжийн тэмдэглэгээг нэгтгэхдээ хаалт эсхүл сөрөг зэргийн илтгэгч ашиглан хоёрдмол утгагүй бичиж тэмдэглэнэ. Хаалтгүй илэрхийлэлд ташуу зураасыг бичиж тэмдэглэнэ. Жишээ 7:
Вт ∙ м-2∙ К-1 |
кг·м2/с2 |
м/с² |
3.1.8.хэмжлийн нэгжийг Монгол эсхүл олон улсын тэмдэглэгээгээр тус тусад нь бичиж тэмдэглэнэ. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлтийг нэгжийн олон улсын тэмдэглэгээгээр бичиж болно. Жишээ 8:
Н м эсвэл N m |
м/с эсвэл m/s |
кг эсвэл kg |
3.1.9.Эзлэхүүний нэгж болох литрийн тэмдэглэгээг олон улсын тэмдэглэгээгээр бичиж тэмдэглэх шаардлагатай тохиолдолд латин үсгийн жижиг "l" (эль) үсгийг 1 (нэг)-ийн тоотой андуурагдахаас сэргийлж, латин цагаан толгойн том "L" үсгээр бичнэ. Жишээ 9:
1 L |
3.2.Нэгжийн нэр:
3.2.1.нэгжийн нэрийг өгүүлбэрийн эхэнд эсхүл гарчигт том үсгээр бичихээс бусад тохиолдолд жижиг үсгээр босоо байдлаар бичиж тэмдэглэнэ.
Тайлбар: "°C" тэмдэглэгээтэй нэгжийн бичвэр нь "Цельсийн градус" юм. (градус гэдэг нэгжийн нэр тул эхний "г" үсгийг жижгээр, харин "Цельсийн" гэдэг нь тухайн нэгжийг тодотгож өгч буй оноосон нэр үг тул эхний үсэг Ц-г томоор бичнэ.)
3.2.2.хэмжлийн нэгжийн нэрийг аравтын эерэг ба сөрөг зэргүүдээр үүсгэх угтвартай хамт бичих тохиолдолд нэгжийн нэр болон угтварын нэрийн хооронд зай авахгүйгээр бичиж тэмдэглэнэ.
Жишээ 10:
киловатт |
мегапаскаль |
миллиметр |
3.2.3.Уламжилсан нэгжийн нэрийг бичиж тэмдэглэхдээ үндсэн нэгжийн нэрээс зайтай эсвэл зураасаар тусгаарлаж бичнэ. Жишээ 11:
паскаль секунд |
паскаль - секунд |
ватт секунд |
3.2.4.хэмжигдэхүүний тэмдэглэгээний үсгийг налуу байдлаар бичнэ. Жишээ 12:
С эсвэл Qn |
ρ |
V |
3.3.Нэгжийн угтвар:
3.3.1.угтварын тэмдэглэгээг нэгжийн тэмдэглэгээний өмнө зай авахгүйгээр, нэгжийн тэмдэглэгээтэй адил босоо байдлаар бичнэ. Жишээ 13:
кВт |
МПа |
мOм |
3.3.2.аравтын эерэг зэргүүдээр үүсгэх da (да) дека, h (г) гекто болон кило (к)-оос бусад бүх угтваруудыг том үсгээр тэмдэглэх ба аравтын сөрөг зэргүүдээр үүсгэх угтварыг жижиг үсгээр тэмдэглэнэ.
Дөрөв.Хэмжлийн нэгж, түүний тэмдэглэгээг хэрэглэх
4.1.Хэмжлийн үр дүн, нэгжээр илэрхийлэгдэх бүх төрлийн баримт бичиг (хэмжил зүй, стандарт, шинжлэх ухаан, гэрээ, эрх зүй, нийгэм, эдийн засаг, техник, технологи, худалдаа, үйлдвэрлэл, экспорт, импорт, бараа бүтээгдэхүүний шошго, зохион бүтээлт, программ хангамж, техникийн тодорхойлолт, заавар, зөвлөмж, гарын авлага, эрдэм шинжилгээ, судалгааны тайлан, өгүүлэл, сургалтын материал гэх мэт)-т хэмжлийн нэгж, түүний тэмдэглэгээг энэ журамд зааснаар хэрэглэнэ.
4.2.Олон улсын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу Монгол Улсын дагаж мөрдөхөөр элсэн орсон зам, тээвэр, харилцаа холбоо, одон орон, газар зүй болон бусад онцгой салбарт ашиглагдах системийн бус нэгжийг "SI" системийн нэгжтэй нэгэн адил хэрэглэж болно.
4.3.Экспортын бүтээгдэхүүний чанар, техникийн үзүүлэлтийг захиалагчаас хүссэн системийн хэмжлийн нэгжээр илэрхийлж болно. Энэ тохиолдолд болон импортын үйл ажиллагаанд олон улсын системийн бус нэгжийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол "SI" системийн нэгжээр илэрхийлэгдсэн хэмжигдэхүүний утгын дараа "SI" системийн бус нэгжээр илэрхийлсэн утгыг хаалтанд бичиж тэмдэглэсэн байна.
Тав.Бусад
5.1.Энэ журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
5.2.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмын 1 дүгээр хавралт
"SI" СИСТЕМИЙН ҮНДСЭН ХЭМЖИГДЭХҮҮН,
ТҮҮНИЙ НЭГЖИЙН НЭР, ТЭМДЭГЛЭГЭЭ
Үндсэн хэмжигдэхүүн | Үндсэн нэгжийн тэмдэглэгээ | |||
Нэр | Тэмдэглэгээ | Нэр | Олон улсын | Монгол |
Цаг хугацаа | t | секунд | s | с |
l, x, r | метр | m | м | |
m | килограмм | kg | кг | |
Цахилгаан гүйдлийн хүч | I, i | ампер | A | A |
Термодинамикийн температур | T | кельвин | K | K |
Бодисын тоо хэмжээ | n | моль | mol | моль |
Гэрлийн хүч | Iv | кандел | cd | кд |
Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмын 2 дугаар хавралт
"SI" СИСТЕМИЙН УЛАМЖИЛСАН ХЭМЖИГДЭХҮҮН,
ТҮҮНИЙ НЭГЖИЙН НЭР, ТЭМДЭГЛЭГЭЭ
№ | Уламжилсан хэмжигдэхүүний нэр | "SI" системийн уламжилсан нэгж | ||||
Нэр | Тэмдэглэгээ | Илэрхийлэл (Үндсэн нэгжээр) | Илэрхийлэл ("SI"-ийн бусад нэгжээр) | |||
Олон улсын | Монгол | |||||
1. | Хавтгай өнцөг | радиан | rad | pад | рад = м/м | - |
2. | Биет өнцөг | стерадиан | sr | ср | ср = м2/м2 | - |
3. | Давтамж | герц | Hz | Гц | Гц =с−1 | - |
4. | Хүч | ньютон | N | Н | Н = кг м с−2 | - |
5. | Даралт, шахалт | паскаль | Pa | Па | Па = кг м−1 с−2 | - |
6. | Энерги, ажил, дулааны тоо хэмжээ | жоуль |
J |
Ж | Ж = кг м2 с−2 |
Н м |
7. | Чадал, энергийн урсгал | ватт |
W |
Вт | Вт = кг м2 с−3 | Ж/с |
8. | Цахилгаан цэнэг | кулон | C | Кл | Кл = A с | - |
9. | Цахилгаан потенциалын ялгавар | вольт |
V |
В | В =кг м2 с−3 A−1 |
Вт/A
|
10. | Багтаамж | фарад | F | Ф | Ф = кг−1 м−2 с4 A2 | Кл/В |
11. | Цахилгаан эсэргүүцэл | ом | Ω | Ом | Ом =кг м2 с-3 A−2 | В/A
|
12. | Цахилгаан дамжуулал | сименс | S | См | См = кг−1 м−2 с3 A2 | A/В
|
13. | Соронзон урсгал | вебер | Wb | Вб | Вб = кг м2 с−2 A−1 | B c |
14. | Соронзон урсгалын нягт | тесла | T | Тл | Tл = кг с−2 A−1 | Вб/м2 |
15. | Нөлөөмж | генри | H | Гн | Гн =кг м2 с−2 A−2 | Вб/A |
16. | Цельсийн температур | Цельсийн градус |
°C |
°C | °C = K | - |
17. | Гэрлийн урсгал | люмен | Lm | лм | лм = кд ср | кд ср |
18. | Гэрэлтүүлэг | люкс | Lx | лк | лк = кд ср м−2 | лм/м2 |
19. | Цацраг идэвхт цөмийн идэвх | бекерель | Bq | Бк | Бк =с−1 | - |
20. | Шингэсэн тун, керма | грей | Gy | Гр | Гр = м2 с−2 | Ж/кг
|
21. | Эквивалент тун | зиверт | Sv | Зв | Зв = м2 с−2 | Ж/кг
|
22. | Каталитик идэвх | катал | kat | кат | кат = моль с−1 | - |
Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмын 3 дугаар хавралт
"SI" СИСТЕМИЙН ҮНДСЭН НЭГЖҮҮДЭЭР ИЛЭРХИЙЛЭГДЭХ
КОГЕРЕНТ УЛАМЖИЛСАН НЭГЖИЙН НЭР, ТЭМДЭГЛЭГЭЭ
Уламжилсан хэмжигдэхүүн | Үндсэн нэгжээр илэрхийлэгдэх уламжилсан нэгжийн тэмдэглэгээ | ||
Нэр | Тэмдэглэгээ | ||
Олон улсын | Монгол | ||
Талбай | A | m2 | м2 |
Эзлэхүүн | V | m3 | м3 |
Хурд | v | m s−1 | м с−1 |
Хурдатгал | a | m s−2 | м с−2 |
Долгионы тоо | σ | m−1 | м-1 |
Нягт, массын нягт | ρ | kg m−3 | кг м−3 |
Гадаргуун нягт | ρA | kg m−2 | кг м−2 |
Хувийн эзлэхүүн | V | m3 kg−1 | м3 кг−1 |
Цахилгаан гүйдлийн нягт | J | A m−2 | A м−2 |
Соронзон орны хүчлэг | H | A m−1 | A м−1 |
Бодисын концентраци | C | mol m−3 | моль м−3 |
Массын концентраци | ρ, γ | kg m−3 | кг м−3 |
Гэрэлтэх чадвар | Lv | cd m−2 | кд м−2 |
Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмын 4 дүгээр хавралт
"SI" СИСТЕМИЙН НЭГЖИЙН УГТВАРЫН НЭР,
ТЭМДЭГЛЭГЭЭ
Аравтын зэрэг | "SI" системийн нэгжийн угтвар | ||||
| Нэр | Тэмдэглэгээ | |||
Олон улсын | Монгол | Олон улсын | Монгол | ||
Эерэг зэрэг | |||||
1024 | Yotta | иотта | Y | И | |
1021 | Zetta | зетта | Z | З | |
1018 | Exa | экса | E | Э | |
1015 | Peta | пета | P | П | |
1012 | Tera | тера | T | Т | |
109 | Giga | гига | G | Г | |
106 | Mega | мега | M | М | |
103 | kilo | кило | k | к | |
102 | hector | гекто | h | г | |
101 | deca | дека | da | да | |
Сөрөг зэрэг | |||||
10-1 | deci | деци | d | д | |
10-2 | centi | санти | c | с | |
10-3 | milli | милли | m | м | |
10-6 | micro | микро | µ | мк | |
10-9 | nano | нано | n | н | |
10-12 | pico | пико | p | п | |
10-15 | femto | фемто | f | ф | |
10-18 | atto | атто | a | а | |
10-21 | zepto | зепто | z | з | |
10-24 | yocto | иокто | y | и | |
Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмын 5 дугаар хавралт
"SI" ОЛОН УЛСЫН СИСТЕМИЙН НЭГЖТЭЙ НЭГЭН АДИЛ ХЭРЭГЛЭХ
СИСТЕМИЙН БУС НЭГЖИЙН НЭР, ТЭМДЭГЛЭГЭЭ
№ | Хэмжиг-дэхүүний нэр | Нэгж | "SI" системийн нэгжээр илэрхийлсэн утга
| Хэрэглэх салбар | ||
Нэр | Тэмдэглэгээ | |||||
Олон улсын | Монгол | |||||
1. | Цаг, хугацаа | минут, | min | мин | 1 мин = 60 с | Бүх салбарт
|
цаг, | h | ц | 1 ц = 60 мин = 3600 с | |||
хоног | d | х | 1 х = 24 ц = 86 400 с | |||
2. | Урт | астрономын нэгж | au | а.н | 1 a.н = 149 597 870 700 м | Одон орон |
3. | Хавтгайн болон фазын өнцөг | градус | ° | ° | 1° = (p/180) рад | Аж үйлдвэрлэл |
минут | ' | ' | 1' = (1/60)º = (p/10 800) рад | |||
секунд | " | " | 1" = (1/60)' = (p/648 000) рад | |||
4. | Талбай | гектар | ha | га | 1 га = 104 м2 | Бүх салбарт |
5. | Эзлэхүүн | литр | l, L | л | 1 л = 1 дм3 = 103 см3 =10-3 м3 |
Бүх салбарт |
6. | Масс | тонн | t | т | 1 т = 103 кг | |
далтон | Da | Да | 1 Да =1.660 539 066 60(50)×10-27 кг | |||
7. |
Энерги | электрон вольт | eV | эВ | 1 эВ = 1.602 176 634×10−19 Ж | Физик |
киловатт-цаг | kW h | кВт ц | 3.6×106 Ж | Электротехник | ||
8. |
Даралт | миллиметр мөнгөн усны багана | mm Hg | мм М. у. б | 133.3224 Па | Эрүүл мэнд, цаг уур, навигаци |
бар | bar | бар | 1 бар = 105 Па | Бүх салбар | ||
9. | Эргэлтийн давтамж | секунд дэх эргэлт, минут дах эргэлт | r/s
r/min | эрг/с
эрг/мин | 1 с-1
1/60 с-1=0.016(6) с-1 | Электротехник, үйлдвэрлэл |
10. | Харьцангуй хэмжигдэхүү-ний логарифм нэгж | непр | Np | Нп | - | - |
бел | В | Б | - | - | ||
децибел | dB | дБ | - | - |
Текст томруулах
A
A
A