- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОСГО ҮНЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 124
Улаанбаатар хот
БОСГО ҮНЭ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1, 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгоход баримтлах босго үнэ"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолоор баталсан босго үнийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөн ажиллахыг бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Босго үнэ шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 68 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 129 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ТӨСӨВТ ӨРТГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шууд болон харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар"-ыг хавсралт ёсоор тогтоосугай.
2.Энэ тогтоолын хавсралтаар тогтоосон төсөвт өртгийн дээд хязгаарыг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Босго үнэ шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
