A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 135

Улаанбаатар хот

ЖУРАМ, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ыг 1 дүгээр хавсралт, Зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягт-ыг 2 дугаар хавсралт, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах хуудасны маягтыг 3 дугаар хавсралт, Шалгах төхөөрөмжөөр бэлэн бус хэлбэрээр зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг 4 дүгээр хавсралт, Камерын хяналтаар илрүүлсэн зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг 5 дугаар хавсралт, Шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягтыг 6 дугаар хавсралт, Зорчих хэсэгт түр, удаан зогсоох журам зөрчсөн зөрчилд оногдуулах шийтгэлийн хуудасны маягтыг 7 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

(Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор 1 дэх заалт болон 1 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 дүгээр хавсралтыг өөрчилсөн. Засгийн газрын 2025 оны 239 дүгээр тогтоолоор 1 дэх заалт болон 1-6 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 7 дугаар хавсралтыг нэмсэн)

2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түр журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 388 дугаар тогтоол, "Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР