- Нүүр
- Эрх зүйн акт
- ШИЙТГЭЛИЙН БОЛОН ШИЙТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ ХУУДАСНЫ МАЯГТ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 135 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ШИЙТГЭЛИЙН БОЛОН ШИЙТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ
ХУУДАСНЫ МАЯГТ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хэрэглэх, бэлэн бус хэлбэрээр торгох шийтгэл оногдуулахад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон энэ журмыг мөрдөнө.
1.2.Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжийн холбогдох заалтад нийцүүлэн баталсан шийтгэлийн хуудас (маягт 1), (маягт 2), шийтгэлээс чөлөөлөх хуудас (маягт 5)-ыг тус тус гараар бичиж, шийтгэлийн хуудас (маягт 3), (маягт 4)-ыг шалгах төхөөрөмжид бүртгэж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.5, 23.1.4 дэх заалтад заасны дагуу системээр дамжуулан мэдэгдэл хүргэнэ. Энэхүү мэдэгдэл нь шийтгэлийн хуудас (маягт 3), (маягт 4)-ны дагуу хэвлэж авах боломжтой байна. (Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1.3.Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан мэдээллийг, шийтгэлээс чөлөөлөх хуудас нь мөн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан мэдээллийг тус тус багтаасан байна.
Хоёр.Шийтгэлийн хуудсыг хэрэглэх
2.1.Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан (цаашид "эрх бүхий албан тушаалтан" гэх) шийтгэлийн хуудсыг дараахь журмаар хэрэглэнэ:
2.1.1.нэг холбогдогчийн үйлдсэн хэд хэдэн зөрчилд оногдуулах шийтгэлийг зөрчил тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих;
2.1.2.нэг үйлдэл, эс үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн зөрчил үйлдсэн бол шийтгэлийн нэг хуудас бичих;
2.1.3.нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих.
2.2.Шийтгэлийн хуудсыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрхлэн хэвлүүлж, аймаг, нийслэлийн санхүү, төрийн сан хариуцсан нэгжид албан хүсэлтийн дагуу бүртгэлээр олгох бөгөөд түүнийг үнэт цаасны нэгэн адил бүртгэж, хадгалалт, зарцуулалтад тухайн эрх бүхий байгууллагын дарга, нягтлан бодогч хяналт тавина.
2.3.Энэ журмын 5.2-т заасан шалгах төхөөрөмжид бүртгэснээс бусад шийтгэлийн хуудсыг хуурамчаар дуурайлган үйлдэх боломжгүй, тусгайлан бэлтгэсэн нууцлал бүхий цаасан дээр (үнэт цаас) хэвлэнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2024 оны38 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага нь шийтгэлийн хуудсыг олгох, тайлан тооцоо хийх үүрэг бүхий албан тушаалтныг томилон ажиллуулна.
2.5.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ.
2.6.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан албадан гүйцэтгүүлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хүсэлт гаргана.
2.7.Шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан албан тушаалтан гарын үсэг зурж, өөрийн дардас, эсхүл байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.
2.8.Шийтгэлийн хуудсыг зохих журмын дагуу хэрэглэх, түүнтэй холбогдох тооцоог үнэн зөв тайлагнах, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилгоор шийтгэлийн хуудсанд дараахь индексийг заавал хэрэглэнэ:
1. |
Архангай |
№01 |
12. |
Сүхбаатар |
№12 |
2. |
Баянхонгор |
№02 |
13. |
Сэлэнгэ |
№13 |
3. |
Баян-Өлгий |
№03 |
14. |
Төв |
№14 |
4. |
Булган |
№04 |
15. |
Увс |
№15 |
5. |
Говь-Алтай |
№05 |
16. |
Ховд |
№16 |
6. |
Дорноговь |
№06 |
17. |
Хөвсгөл |
№17 |
7. |
Дорнод |
№07 |
18. |
Хэнтий |
№18 |
8. |
Дундговь |
№08 |
19. |
Улаанбаатар |
№19 |
9. |
Завхан |
№09 |
20. |
Дархан-Уул |
№20 |
10. |
Өвөрхангай |
№10 |
21. |
Орхон |
№21 |
11. |
Өмнөговь |
№11 |
22. |
Говьсүмбэр |
№22 |
2.9.Аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын санхүү, төрийн сан хариуцсан нэгж нь өөрийн сум, дүүрэг, шийтгэл оногдуулах эрх бүхий байгууллагад шийтгэлийн хуудас олгохдоо энэ журмын 2.8-д заасан ерөнхий индексээс гадна дотоодын индекс хэрэглэж болно. Дотоодын индексийг тухайн байгууллагын санхүү, төрийн сан хариуцсан нэгжийн дарга батална.
2.10.Шийтгэлийн хуудсыг олгох, тайлан, тооцоо хийх үүрэг бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны тоо ширхэг, дугаарыг тэмдэглэж, өмнө олгосон хуудасны тооцоог нийлж, хүлээн авах эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулан жагсаалтаар олгоно.
2.11.Шийтгэлийн хуудас олгосон тооцоог хийхэд "Хүснэгт-1", Шийтгэлийн хуудасны зарцуулалтын тайланг гаргахад "Хүснэгт-2"-ыг тус тус ашиглана.
Хүснэгт-1
ШИЙТГЭЛИЙН ХУУДАСНЫ
ТООЦОО
20...оны...сарын...өдөр _______________________ ................
/байгууллагын нэр/
№ |
Он,сар өдөр |
Шийтгэлийн хуудас авсан байгууллага, албан тушаалтны нэр |
Индексийн № |
Дотоодын индексийн № |
Хуудасны дугаар |
Тоо ширхэг |
Хүлээн авсан хүний гарын үсэг |
Тооцоо хийсэн тухай тэмдэглэл |
Тайлбар |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүлээн авсан: ___________________
Хүлээлгэн өгсөн:___________________
Хүснэгт-2
ШИЙТГЭЛИЙН ХУУДАСНЫ
ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН
20...оны...сарын...өдөр _______________________ ................
/байгууллагын нэр/
Торгуулсан хүн, хуулийн этгээдийн нэр |
Шийтгэлийн хуудасны дугаар |
Торгуулын хэмжээ (төг) |
Торгуулийн мөнгийг хаана, ямар дансанд оруулсан |
Хүчингүй болгосон шийтгэлийн хуудас |
Тайлбар |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Тайлан гаргасан: ___________________
Тайланг хянасан:___________________
2.12.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны тооцоог сар бүрийн сүүлийн өдрөөр тасалбар болгон шийтгэлийн хуудсыг олгох, тайлан, тооцоо хийх үүрэг бүхий албан тушаалтантай хийж, тухайн байгууллагын ахлах нягтлан бодогч хяналт тавьж, улирал бүр удирдлагад танилцуулж баталгаажуулна.
2.13.Эрх бүхий байгууллага нь жил, хагас жил тутам аймаг, нийслэлийн санхүү, төрийн сан хариуцсан нэгж эсхүл холбогдох дээд шатны байгууллагад шийтгэлийн хуудасны тооцоог хүргүүлж баталгаажуулна.
2.14.Аймаг, нийслэлийн санхүү, төрийн сан хариуцсан нэгж, эрх бүхий байгууллага нь жил бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шийтгэлийн хуудасны тооцоог хийнэ.
2.15.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан шийтгэлийн мөнгийг болон хохирол, нөхөн төлбөрийн мөнгийг, мөн зөрчил үйлдэж олсон орлогыг (улсын төсөвт) Төрийн сангийн, алдангийн төлбөрийг Нийгмийн даатгалын сангийн холбогдох тоот дансанд тус тус төлнө.
2.16.Прокурорын дүгнэлт, эсхүл оролцогчийн гомдлын дагуу шүүхээс эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчилсөн бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа шийтгэлийн хуудасны тооцоог хийнэ.
2.17.Бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн төлбөрийг төрийн сангийн дансны системээр дамжуулж, Төсвийн тухай хуульд заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн хүү, торгуулийн орлогын дансанд төвлөрүүлэх боломжийг бүрдүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор нэмсэн)
Гурав.Шийтгэлийн хуудсыг нөхөн төлүүлэх
3.1.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны тооцоо, зарцуулалтын тайланг заасан хугацаанд ирүүлээгүй, үрэгдүүлсэн, дутаасан бол холбогдох хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
3.2.Шийтгэлийн хуудсыг хууль бусаар ашигласан, хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан болон тусгайлан тогтоосон загвараас өөрөөр үйлдэж хууль бусаар ашигласан этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
3.3.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас (маягт-1), (маягт-2), шийтгэлээс чөлөөлөх хуудас (маягт-5)-ыг үг, үсгийн болон тооцооллын алдаатай бичсэн бол тухайн шийдвэрийг холбогдогчид танилцуулж, хүргүүлэхээс өмнө зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд танилцуулсны үндсэн дээр хүчингүй болгож болно. Хүчингүй болгосон шийтгэлийн хуудсыг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд тайлбар болон шинээр бичилт хийсэн шийтгэлийн хуудасны хуулбарын хамт хүлээлгэн өгнө.
3.4.Бэлэн бус хэлбэрээр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудас (маягт 3)-ыг үг үсэг, хуулийн зүйл, хэсэг, заалтын алдаатай, тоног төхөөрөмж, техникийн үйл ажиллагаатай холбоотойгоор алдаатай бичигдсэн, мөн оролцогчоос гомдол, санал гаргасан тохиолдолд тайлбар бичиж, удирдах албан тушаалтанд танилцуулан эрхий бүхий байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг хариуцаж байгаа нэгжид хүргүүлэн шийдвэрлүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор нэмсэн)
Дөрөв.Шийтгэлээс чөлөөлөх хуудас хэрэглэх
4.1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол энэ журамд заасан шийтгэлээс чөлөөлөх хуудас (маягт-5)-ыг хэрэглэнэ.
4.2.Шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хэрэглэхэд энэ журмын хоёр, гуравт заасныг баримтална.
4.3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг хуульд заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээг оногдуулах, эсхүл зөрчлийн үр дагаврыг арилгах үүрэг хүлээлгэх шийдвэр гаргасан бол энэ талаар шийтгэлээс чөлөөлөх хуудаст тусгаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
4.4.Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлээс чөлөөлөх хуудсанд Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалт түүнийг нотлох баримт, шийтгэлээс чөлөөлөх хуулийн үндэслэлийг тодорхой тэмдэглэж, гаргасан шийдвэрийг харьяа прокурорт мэдэгдэнэ.
Тав.Бэлэн бус хэлбэрээр торгох шийтгэл оногдуулах
5.1.Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулахад банк, санхүүгийн байгууллага, төрийн сан, төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэгч, даатгал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, автотээврийн хэрэгсэл иргэний болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд тулгуурласан, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.3, 18.5-д тус тус заасан системд холбогдсон мэдээллийн цахим систем, программ хангамж бүхий шалгах төхөөрөмжийг хэрэглэж болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
5.2.Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулсан шийдвэр (Шийтгэлийн хуудас маягт 3, маягт 4)-ийг шалгах төхөөрөмжид бүртгэж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.5, 23.1.4 дэх заалтад заасны дагуу системээр дамжуулан мэдэгдэл хүргэнэ. Энэхүү мэдэгдэл нь шийтгэлийн хуудас (маягт 3), (маягт 4)-ны дагуу хэвлэж авах боломжтой байна. (Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.3.Автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр нотлогдсон зөрчилд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, бусад зөрчилд торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий бусад албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.5, 23.1.4 дэх заалтад заасны дагуу системээр дамжуулан мэдэгдэл хүргэнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.4.Шалгах төхөөрөмжийн торгох шийтгэл болон автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр нотлогдсон зөрчилд оногдуулсан торгох шийтгэл нь хоорондоо давхцахгүй байна. (Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.5.Энэ журмын 5-д заасны дагуу торгох шийтгэл оногдуулахдаа жолоодох эрхийн үнэмлэх, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт, хуулийн этгээдийн гэрчилгээг хураахыг хориглоно.
5.6.Бэлэн бус хэлбэрээр торгосон торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд эрх бүхий алба хаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 7, 8, 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Зургаа.Бусад
(Энэ хэсгийг Засгийн газрын 2024 оны 38 дугаар тогтоолоор нэмсэн)
6.1.Зөрчил гаргасан этгээд нас барсан бол жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан эрх бүхий байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх нэгжээс мэдээллийг нэгтгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A