A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 9 дүгээр хавсралтын Стандарт 8.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Агаарын тээврийг хялбаршуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 340 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 289 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР