- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 286 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 133
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ӨӨРЧЛӨН БАТЛАХ ТУХАЙ
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Цэргийн алба хаагчдын хувцас, хэрэглэл, хүнсний хангамжийн норм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 286 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан "Цэргийн алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн норм"-ыг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
2. "Цэргийн алба хаагчийн хүнсний хангамжийн хоногийн норм"-ыг мөрдөхөд гарах зардлыг жил бүр батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР
Текст томруулах
A
A
A
