A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 141

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар, хамгааллын горим, дэглэмийг чанд баримтлан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай:

1.1. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах арга хэмжээ авах;

1.2. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч, 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авахгүй байх зохицуулалт хийх.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН