A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Цэргийн дотоод албаны дүрэм"-ийн хоёрдугаар хавсралтын 12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн нэрэмжит, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР