- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАРИАЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 142
Улаанбаатар хот
ТАРИАЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 19.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.25-д заасныг тус тус үндэслэн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Давагдашгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 2021 оны хаврын тариалалтад зориулан Тариалангийн тухай хуулийн 19.6-д заасан журмын шаардлага хангасан тариалан эрхлэгчид Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлэгдсэн үрийн улаан буудайн үнийг 30 хувиар, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50 хувиар, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгосугай.
2. Тариалалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
