A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 150

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 10.5, 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын дүрэм"-ийг хүлээн зөвшөөрч, баталсугай.

2. Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 89 дэх заалт нэмсүгэй:

"89. Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал-ХЗДХЯ"

3. Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Нарийн бичгийн дарга нарын газартай Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Хууль зүй, дотоод хэргийн яамыг томилсугай.

4. Монгол Улсын Засгийн газар "Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын дүрэм"-ийг хүлээн зөвшөөрсөн талаар Нидерландын Хаант Улсын Гадаад харилцааны яаманд зохих журмын дагуу мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.

5. Олон улсын байгууллагад төлөх татварт шаардагдах хөрөнгийг 2021 оны батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР