- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 151
Улаанбаатар хот
ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Оюуны өмчийн тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ"-ний 24 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
