A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 147

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Олон улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 154 дүгээр тогтоолын 1, 3 дахь заалтын "2021", "Олон улсын спортын наадам зохион байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 376 дугаар тогтоолын 1 дэх заалтын "2021" гэснийг "2025" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ