- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (сонгуулийн үед /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.1, 26.1.7, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.1, 7.1.24, Улсын онцгой комисс, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан журмыг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгож, Сонгуулийн ерөнхий хороо (П.Дэлгэрнаран)-нд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
