- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 157 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 157
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 4 дэх заалтын "149" гэснийг "187" гэж өөрчилсүгэй.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 378 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоог 2021 оны батлагдсан төсөвтөө багтаан салбарын хэмжээний нийт орон тоог нэмэгдүүлэхгүй байхаар тооцож, дотор нь зохицуулалт хийх замаар тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
