- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 156
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Токио-2020" зуны олимп, паралимпийн наадамд оролцох эрхийн болзол хангасан Үндэсний шигшээ багийн тамирчин тус бүрт 10,000,000.0 (арван сая) төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосугай.
2. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний сарын цалинг 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус бүр 1,500,000.0 (нэг сая таван зуун мянган) төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1,200,000.0 (нэг сая хоёр зуун мянган) төгрөг, дасгалжуулагчийн цалинг сард 1,500,000.0 (нэг сая таван зуун мянган) төгрөг хүртэл тогтоох арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авахыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцад даалгасугай.
3. Энэ тогтоолын 1, 2 дахь заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах 2,017,200,000.0 (хоёр тэрбум арван долоон сая хоёр зуун мянган) төгрөгийг 2021 онд батлагдсан төсөвтөө багтаан зохицуулалт хийж шийдвэрлэхийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах талаар зохих арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарт даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд болон олимп, паралимпийн наадамд оролцох тамирчдын бэлтгэлийн явцад хяналт тавьж, зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
