A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар A/211/A/628

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "Норматив батлах тухай" А/166/ А/559/ 222 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг батлах тухай" А/448/А268 дугаар хамтарсан тушаал, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн "1-19 насны хүүхдийн хоногийн хоолны норм, үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг батлах тухай" 225/296 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН