A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар А/07

Улаанбаатар хот

Архивын аюулгүй ажиллагааны журам батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Архивын аюулгүй ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг мөрдөж ажиллахыг төрийн болон байгууллагын архивын дарга, эрхлэгч нарт, хэрэгжилтэд хяналт тавихыг Архивын ерөнхий газар /С.Энхбаатар/-д даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР