A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 61

Журам шинэчлэн батлах тухай

Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, төсвийн сахилга батыг чангатгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1.19 дэх заалт, "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Шинэчлэн баталсан журмыг мөрдөж ажиллахыг холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239, 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 318 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД Б.ЖАВХЛАН