A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах/, ЗХХАЭ-ийн 2021 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/107

Улаанбаатар хот

ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журам"-ыг нэгдүгээр, "Хамгаалалтын арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх байгууллагатай ажиллах гэрээ"-ний загварыг хоёрдугаар, "Гэрч, хохирогч хамгаалалтын арга хэмжээнд хамтран ажиллах гэрээ"-ний загварыг гуравдугаар, "Насанд хүрээгүй гэрч, хохирогч хамгаалалтын арга хэмжээнд хамтран ажиллах гэрээ"-ний загварын дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Журам, гэрээний загваруудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Авлигатай тэмцэх газрын дарга /тэргүүн комиссар З.Дашдаваа/-д зөвлөж, Тагнуулын ерөнхий газрын дарга /хурандаа П.Одонбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ж.Болд/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /хурандаа Д.Загджав/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.

САЙД Х.НЯМБААТАР