A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Бүлэг: 1979
ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ АЖИЛЛАХ ГЭРЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 05 дугаар сарын

14-ны өдрийн А/107 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ХАМТРАН

ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ АЖИЛЛАХ ГЭРЭЭ

 

20 ... оны ... сарын ...-ны өдөр                                                   ………… хот, аймаг

 

Энэхүү гэрээг нэг талаас Гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба /цаашид "Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага" гэх/___________________________ цолтой ___________________ нөгөө талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /цаашид "Хамтран хэрэгжүүлэх байгууллага" гэх/ __________________ цолтой _______________________ нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230.5 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны ______ тушаалаар баталсан "Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журам"-ын 1.3 дахь хэсэг, ______________________ аймаг, дүүргийн прокурор, эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч /аль тохирохыг доогуур зурах/______________________________-ны 20... оны ... сарын ...-ны өдрийн ..... дугаар тогтоол, захирамж /аль тохирохыг доогуур зурах/-ийг тус тус үндэслэн энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэн хамгаалуулагчийн амь бие, эрүүл мэндийг гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалах ажлыг нэг талаас Гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэг бүхий хамгаалалтын тусгай алба, нөгөө талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих анги, цагдан хорих байр хамтран ажиллах, харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.

 

1.2.Талууд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтална.

 

Хоёр.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын эрх, үүрэг

 

2.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага дараах эрх, үүрэгтэй:

2.1.1.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувийн  мэдээ, мэдээллийг цуглуулах, гаргуулан авах;

2.1.2.хамгаалуулагчид аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой чиглэлээр заавар, зөвлөмж өгөх, шаардлага тавих, баталгаа гаргуулан авах;

2.1.3.хамгаалуулагчид эргэлт уулзалт, уулзах хүн, оролцох арга хэмжээ, бусад нөхцөл байдлыг тусгасан мэдээлэл бүхий хөдөлгөөний чиглэлийг 24 цагаас доошгүй хугацааны өмнө энэхүү гэрээний хавсралт маягтын дагуу урьдчилж авах;

2.1.4.хамгаалуулагчийг шүүх хурал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаанд оролцуулах, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх, чөлөө авч хөдөлгөөн үйлдэх чиглэлээс бусад хөдөлгөөн үйлдэхгүй байхыг хамгаалуулагчаас шаардах;

2.1.5.хөдөлгөөний чиглэлийн дагуу биечилсэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байх явцад хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд халдах шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд аюулгүй газарт хүргэх ажиллагааг нэн даруй зохион байгуулах;

2.1.6.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хяналт тавих зорилгоор түүний амьдралын бүсэд тусгай техник, хэрэгсэл байршуулан ашиглах;

2.1.7.аюулын эрсдэлийн түвшин нэмэгдсэн, түүнчлэн хорих анги, цагдан хорих байранд  гадны халдлага, бослого, үймээн самуун гарсан, гарч болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд хамгаалуулагчийн хоригдож байгаа амьдралын бүсэд аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

2.2.Тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх, цуцлах саналыг хамгаалуулагч талтай зөвшилцөж болно.

2.3.Хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцана.

2.4.Хамгаалуулагч нь хорих анги болон цагдан хорих байранд хамгаалагч талд урьдчилан мэдэгдэхгүйгээр дур мэдэн хөдөлгөөн үйлдэж гадны халдлага, довтолгоонд өртсөн тохиолдолд хамгаалагч тал хариуцахгүй.

Гурав. Хамтран хэрэгжүүлэх байгууллагын эрх, үүрэг

3.1.Хамтран хэрэгжүүлэх байгууллага нь дараах эрх, үүрэгтэй:

3.1.1.хамгаалуулагчид хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэртэй танилцан хорих анги, цагдан хорих байранд аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл байдлыг зохион байгуулж, хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллагыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, хамтран ажиллах;

3.1.2.хамгаалалтын явцад хамгаалуулагчтай Хууль зүй, дотоод хэргийн сайдын ........... оны ... тушаалаар батлагдсан "Хорих ангийн дотоод журам", мөн сайдын .......... оны ... дүгээр тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг мөрдлөг болгон ажиллах;

3.1.3.хамгаалуулагчийг хорих байранд хүлээн авах, цагдан хорих нэг байрнаас нөгөөд шилжих болон эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагын улмаас эмнэлгийн байгууллагад шилжүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, түүнчлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор түр хугацаагаар гарах, ирэх, хамгаалалт хэрэгжиж эхлэх дуусах, суллагдах тохиолдол бүрт тухайн хорих байрны эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн үзлэг /шарх, сорви, гэмтэл, сэтгэц, биеийн жин, өндөр гэх мэт/ хийж, өвчлөлийн талаар асууж, эрүүл мэндийн байдлыг тодорхойлон, эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэж, хувийн хэрэгт хавсаргах;

3.1.4.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын алба хаагчдын албаны нууцлал аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.5.хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын гаргасан саналын дагуу хоригдлын өрөөг солих, тусгаарлах, хорих байр хоорондын шилжүүлэх хөдөлгөөн хийх ажлыг эрх бүхий албан тушаалтанд уламжилж, шийдвэрлүүлэх ажлыг зохиох байгуулах;

3.1.6.хамгаалуулагчийг шүүх хуралд оролцуулах, өөр хорих анги, цагдан хорих байранд шилжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаанд оролцуулахаар хорих ангийн бүсээс гарч гадуур хөдөлгөөн үйлдэх тохиолдолд гэрч, хохирогчийг хамгаалах албанд урьдчилан мэдэгдэх, санал солилцож хамтран ажиллах.

3.2.Хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцана.

Дөрөв. Хориглох зүйл

4.1.Талууд дараах нөхцөл байдал үүсгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.1.1.талууд хамгаалалтын арга хэмжээний талаарх мэдээллийг бусдад дамжуулах, задруулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх;

4.1.2.хамгаалуулагч хамгаалалтын арга хэмжээний үеэр согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх;

4.1.3.хамгаалалтын  арга хэмжээ хэрэгжүүлж байгаа хамгаалуулагчийн амьдралын бүсэд прокурорын зөвшөөрөлтэйгээс бусад хүмүүс, хорих ангийн алба хаагч, ажилтныг оруулах;

4.1.4.хувийн харилцаа тогтоох.

Тав. Гэрээний хугацаа, түүнийг дуусгавар болгох

5.1.Хамгаалалтын арга хэмжээг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан үндэслэлээр цуцлах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

5.2.Хамгаалуулагч нь хамгаалагч талаас өгсөн аюулгүй байдлын хамгаалалтын заавар, зөвлөмж, хууль, журам болон энэхүү гэрээг 2 буюу түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь заалтад заасныг үндэслэн цуцлуулах саналаа мөн хуулийн 20.2.2 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, цуцлуулна.

Зургаа. Маргаан шийдвэрлэх

6.1.Талууд энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Долоо. Гэрээний хавсралт

7.1.Хамгаалуулагчийн явах чиглэл, оролцох арга хэмжээний талаар холбогдох маягтын дагуу бичгээр өгнө. Энэ нь гэрээний салшгүй хэсэг байна.

Найм. Бусад нөхцөл

8.1.Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж, хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй болно.

8.2.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ.

8.3.Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

 

Гэрээ байгуулсан:

 

Хамгаалалтын   арга     хэмжээг                                 Хамтран хэрэгжүүлэх

хэрэгжүүлэх байгууллагыг төлөөлж:                            байгууллагыг төлөөлж:

 

______________________________                _____________________________

______________________________                _____________________________

______________________________                _____________________________

______________________________                _____________________________