A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ГЭРЧ, ХОХИРОГЧ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Бүлэг: 1979
ГЭРЧ, ХОХИРОГЧ ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 05 дугаар сарын

14-ны өдрийн А/107 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ГЭРЧ, ХОХИРОГЧ ХАМГААЛАЛТЫН АРГА

ХЭМЖЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

 

20 .... оны .... дүгээр сарын .... -ны өдөр                                   ………… хот, аймаг

 

Энэхүү гэрээг нэг талаас хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага _________________________________ цолтой ___________________, нөгөө талаас _______________ регистрийн дугаартай _____________ овогт ___________________ -ын ___________________ /цаашид "хамгаалуулагч" гэх/ нар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5, 7, 17, 18, 20-24 дүгээр зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны ______ тушаалаар баталсан "Цагдан хоригдож байгаа болон хорих ангид ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журам"-ын 1.3 дахь хэсэг, __________ аймаг, дүүргийн прокурор, эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч /аль тохирохыг доогуур зурах/___________________-ны 20... оны ... сарын ...-ны өдрийн ..... дугаар тогтоол, захирамж/ аль тохирохыг доогуур зурах/-ийг тус тус үндэслэн энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэн хамгаалуулагчийн амь бие, эрүүл мэндийг гадны халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалалтын арга хэмжээг эрсдэлгүй, хэвийн зохион байгуулахад гэрээний зорилго оршино.

1.2.Талууд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтална.

Хоёр. Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын эрх, үүрэг

2.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага дараах эрх, үүрэгтэй:

2.1.1.хамгаалуулагчид аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой чиглэлээр заавар, зөвлөмж өгөх, шаардлага тавих, баталгаа гаргуулан авах;

2.1.2.хөдөлгөөн үйлдэх чиглэлийн дагуу биечилсэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж байх явцад хамгаалуулагчийн амь нас, эрүүл мэндэд халдах шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд аюулгүй газарт хүргэх ажиллагааг нэн даруй зохион байгуулах;

2.1.3.хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хяналт тавих зорилгоор түүний амьдралын бүсэд тусгай техник, хэрэгсэл байршуулан ашиглах;

2.1.4.аюулын эрсдэлийн түвшин нэмэгдсэн, түүнчлэн хорих анги, цагдан хорих байранд гадны халдлага, бослого, үймээн самуун гарсан, гарч болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд хамгаалуулагчийн хоригдож байгаа амьдралын бүсэд аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;

2.1.5.хамгаалуулагчийн хууль ёсны шаардлагыг хүлээн авч, түүнтэй хүндэтгэлтэй, зөв боловсон, хуулийн хүрээнд харьцах;

2.1.6.хамгаалуулагч нь хорих анги болон цагдан хорих байранд хамгаалагч талд урьдчилан мэдэгдэхгүйгээр дур мэдэн хөдөлгөөн үйлдэж гадны халдлага, довтолгоонд өртсөн тохиолдолд хамгаалагч тал хариуцахгүй.

Гурав. Хамгаалуулагчийн эрх, үүрэг

            3.1.Хамгаалуулагч нь дараах эрх, үүрэгтэй:

                                   3.1.1.хамгаалалтын арга хэмжээний талаар санал, хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтанд уламжлуулж шийдвэрлүүлэх;

3.1.2.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан  туслалцаа авах;

3.1.3.хамгаалалтын арга хэмжээний болон өөрийн аюулгүй байдлын талаар мэдээллээр хангагдах.

3.1.4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, хамгаалагч талаас өгсөн заавар, зөвлөмжтэй танилцаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

3.1.5.хамгаалагч талд гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, найз нөхөд, бусад шаардлагатай мэдээллийг саадгүй гаргаж өгөх;

3.1.6.хорих анги, цагдан хорих байрны дотоод журам, цагийн хуваарийг дагаж, мөрдөх;

3.1.7.хамгаалагч талаас тавьсан шаардлагыг биелүүлэх;

3.1.8.хамгаалагч талд хаанаас, ямар аюул заналхийлэл учирсан, учирч болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг гаргаж өгөх, цаашид нөхцөл байдлыг тухай бүр мэдэгдэх;

3.1.9.хамгаалуулагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээд, өмгөөлөгч нь хамгаалалтын арга хэмжээний талаарх нууцлалыг хамгаалах, бусдад задруулахгүй байх, баталгаа гаргах;

3.1.10.хамгаалуулагч нь  хорих анги, цагдан хорих байранд хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдэхгүйгээр дур мэдэн хөдөлгөөн үйлдэхгүй байх.

Дөрөв. Хориглох зүйл

4.1.Талууд дараах нөхцөл байдал үүсгэх, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

4.1.1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын ...... оны ..... тушаалаар батлагдсан "Хорих ангийн дотоод журам", мөн сайдын ....... оны ..... дүгээр тушаалаар баталсан "Хорих байрны дотоод журам"-ыг зөрчих;

4.1.2.хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж байгаа алба хаагч нь хамгаалуулагчтай хувийн харилцаа тогтоохгүй байх;

4.1.3.хамгаалуулагч нь хорих ангийн даргын баталсан цагийн хуваарийг зөрчих, хөдөлгөөн үйлдэх;

4.1.4.хамгаалуулагч нь хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагын алба хаагч болон хорих анги, цагдан хорих байрны алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, эсхүл алба хаагчидтай зүй бус харьцах; 

Тав. Гэрээний хугацаа, түүнийг дуусгавар болгох

5.1.Биечилсэн хамгаалалтын арга хэмжээг 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цуцлах хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.

5.2.Хамгаалуулагч нь хамгаалагч талаас өгсөн аюулгүй байдлын хамгаалалтын заавар, зөвлөмж, хууль, журам болон энэхүү гэрээг 2 буюу түүнээс дээш удаа санаатайгаар зөрчсөн тохиолдолд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн цуцлуулах саналаа мөн хуулийн 20.2.2-т заасан эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, цуцлуулна.

Зураа. Маргаан шийдвэрлэх

6.1.Талууд энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Долоо. Гэрээний хавсралт

7.1.Хамгаалуулагч нь явах чиглэл, оролцох арга хэмжээний талаар  холбогдох маягтын дагуу бичгээр өгнө. Энэ нь гэрээний салшгүй хэсэг байна. 

Найм. Бусад нөхцөл

8.1.Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж, хувь тус бүр хууль зүйн адил хүчинтэй болно.

8.2.Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчилж, гэрээнд заасан хугацаанд үйлчилнэ.

8.3.Энэхүү гэрээгээр шууд зохицуулаагүй аливаа асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

Гэрээ байгуулсан:

 

 

Хамгаалагч талыг төлөөлж:                                                     Хамгаалуулагч:

______________________________                ______________________________

______________________________                ______________________________

______________________________                ______________________________

______________________________                ______________________________

______________________________                ______________________________