- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 165
Улаанбаатар хот
"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Коронавируст халдвар /ковид-19/-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.13, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолоор батлагдсан "Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам"-ыг Коронавируст халдвар /ковид-19/-ынцар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэхсөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1-д заасан хугацаанд үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 263
Улаанбаатар хот
"БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ГАРГАХ ХААЛТТАЙ ӨРИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчингүй болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 165 дугаар тогтоолоор баталсан "Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
