- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/71, А/55
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч болон бусад холбогдох байгууллагуудад даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 130/190 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА П.ОДОНБААТАР
Текст томруулах
A
A
A
