- Нүүр
- Сайдын тушаал
- НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-38-21/
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/102
Улаанбаатар хот
НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Үйлдвэрийн барилгын цахилгаан угсралтын төсвийн суурь норм. БНбД 81-38-21. Нэмэлт"-ийг нэгдүгээр, "35 кВ хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, ил хуваарилах байгууламжийн ажил, хийцийн хөдөлмөр зарцуулалтын жишиг норм. БНбД 83-23б-21. Нэмэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Нормативын баримт бичгүүдийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Х.Бекболат/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ /М.Түмэнжаргал/-т тус тус даалгасугай.
САЙД Н.ТАВИНБЭХ
Текст томруулах
A
A
A