- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Багшлах эрх олгох, хасах/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар А/71
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Багшлах эрх олгох, хасах журам"-ыг, /Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрийн жишиг бүтцийг, багшлах эрхийн үнэмлэхний загвар, сургах зүйн гэрчилгээний загвар/-ыг хавсралт хэлбэрээр тус тус шинэчлэн баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв /Ц.Батдорж/ нарт тус тус даалгасугай.
САЙД А.АРИУНЗАЯА
БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар А/64
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.14 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), сургалтыг чанартай зохион байгуулахыг багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудад даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Н.Нарангэрэл)-т даалгасугай.
4.Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Журам батлах тухай" 2021 оны А/71 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД П.НАРАНБАЯР
Текст томруулах
A
A
A