A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /5 кВ-ын TER_Rec35_Smart1_Tie7 маягийн вакуум таслуур бүхий реклоузерын угсралт, суурилуулалтын ажлын технологийн карт/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/105

Улаанбаатар хот

НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:Төсөл

1."35 кВ-ын TER_Rec35_Smart1_Tie7 маягийн вакуум таслуур бүхий реклоузерын угсралт, суурилуулалтын ажлын технологийн карт"-ыг нэгдүгээр,"6-15 кВ-ын REC15 маягийн вакуум таслуур бүхий реклоузерын угсралт, суурилуулалтын ажлын технологийн карт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.у

2. Нормативын баримт бичгүүдийг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Эрчим хүчний Бодлого, төлөвлөлтийн газар /Б.Ерэн-Өлзий/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Х.Бекболат/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ /М.Түмэнжаргал/-т тус тус даалгасугай.

САЙД Н.ТАВИНБЭХ