- Нүүр
- Шүүхийн ерөнхий зөвлөл, Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах/, ЗХХАЭ-ийн 2021 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар А/116/65
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2, 81 дүгээр зүйлийн 81.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам"-ыг нэгдүгээр, "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнг тооцож ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга /О.Амгаланбаатар/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ж.Болд/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /Д.Загджав/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/40, 113 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Э.БАТБАЯР
(ШЕЗ, ХЗДХС-ын 2021 оны A/301, 186 дугаар хамтарсан тушаалаар 1-р хавсралтын 4 дүгээр бүлгийг хүчингүй болгосон).
Текст томруулах
A
A
A
