A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Монгол Улсын 2021 оны эхний хагас жилд нэмэлтээр импортлох хуурай сүүний тоо хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А-146

Улаанбаатар хот

Монгол Улсын 2021 оны эхний хагас жилд нэмэлтээр импортлох хуурай сүүний тоо хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 329 дүгээр тогтоолоор баталсан "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам", Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 08 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2021 оны эхний хагас жилд нэмэлтээр импортлох хуурай сүүний тоо хэмжээг хавсралтад заасны дагуу тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам"-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг (Л.Чой-Иш)-т, зөвшөөрлийг хууль тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн)-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-т үүрэг болгосугай.

САЙД З.МЭНДСАЙХАН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/111

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:             

1. Монгол Улсын Их Хурлаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчингүй болсонд тооцсон, захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дууссан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны "Журам батлах тухай" А-84 дүгээр тушаал, 2010 оны "Журам батлах тухай" А/212 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-365 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-369 дүгээр тушаал, 2021 оны "Монгол улсын 2021 онд нэмэлтээр импортлох стратегийн зарим хүнсний нэр төрөл, тоо хэмжээний тухай" А-57 дугаар тушаал, 2021 оны "Монгол улсын 2021 оны нэмэлтээр импортлох хуурай сүүний хэмжээг тогтоох тухай" А-146 дугаар тушаал, 2021 оны "Хуурай сүүний импортын тоо хэмжээ тогтоох тухай" А-172 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалуудыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН