- Нүүр
- Сайдын тушаал
- Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/677
Улаанбаатар хот
Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг хавсралт ёсоор баталсугай
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газар /Д.Батмөнх/-т даалгасугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.САРАНГЭРЭЛ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/603
Улаанбаатар хот
Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газар /Ц.Уранчимэг/-т даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
