A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 47

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР