- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 45
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын засаг захиргаа, нутагдэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийгхэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахзарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан уг хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлыг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
1/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмуудын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх;
2/Хотын албан татварын тухай анхдагч хуулийн төслийг 2021 оны эхний хагаст багтаан боловсруулж, өргөн мэдүүлэх;
3/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлэх;
4/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг нийцүүлэх;
5/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тайлбарлан таниулах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Л.Энх-Амгалан/, Төсвийн байнгын хороо /Б.Жавхлан/, Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
