- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2 дахь заалтын "ж" дэд заалтын "... 2016, 2017 онд 10 хувь, 2018 онд 11 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 оноос эхлэн 12.5 хувь" гэснийг "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар," гэж өөрчилсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 221 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 20, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Hийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (Т.Аюурсайхан)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоол, "Зарим журам, дүрэм, тогтоолын заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 128 дугаар тогтоолын 1-3 дахь заалт, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 318 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 207 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АЮУРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
