Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 175

Улаанбаатар хот

АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны 7 дугаар сарын 16-ны Баасан гарагийн ажлын өдрийг 7 дугаар сарын 24-ний Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА